Ажлын туршлага
Хийсэн ажлууд:
-МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийн захирлын туслахаар ажлын гараагаа эхлүүлсэн. Одоог хүртэл сургуульдаа багш, ахлах багш, дэд профессор, профессороор ажиллаж, олон зуун хуульч залуучуудын хүндэтгэдэг шилдэг залуу багш нарын нэг болжээ.
-Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны ахлах референт, даргын үүрэг гүйцэтгэгч, дэд даргаар ажиллахдаа Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг УИХ-аар батлуулах Ажлын хэсэгт багтаж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд хамааралтай амин чухал шийдвэрүүдийг тусгуулжээ.
-Нээлттэй нийгэм форумын бодлогын ахлах судлаачаар ажиллахдаа “Монголын хүн амын өмнө тулгарсан бэрхшээл, тэдгээрийг шийдвэрлэх” алхмыг төрийн бодлогод хэрхэн тусгах ёстой вэ. Өөрчлөлт түүнийг дагасан шийдвэрүүд оновчтой байх арга замыг судлан шинжилж байжээ. Иргэний мэдэх эрхийн талаар бодлогын судалгаа хийж байв.
-Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссараар ажиллах хугацаанд Монгол Улсын авлигын индекс 120-72 руу орон буурч, авлига хээл хахуулийн хэрэг багасч байжээ.
-НҮБ-ын Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээчээр томилогдож, албан тушаал, эрх мэдлээ хувийн эрх ашигт урвуулан ашиглахын эсрэг НҮБ-аас гишүүн орнууд руугаа хандсан урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажилд хүчин зүтгэжээ.
-Английн Оксфордын их сургуулийн Хуулийн факультетэд зочин судлаачаар ажиллахдаа Үндсэн хуулийн чиглэлээр хамгаалсан докторын зэргээ илүү гүнзгийрүүлж, судалгаа хийж, Оксфордын их сургуулийг Монголын хуульч эрдэмтдийн бүтээлүүдийн дээж бүхий номын каталогитой болгох ажлыг Элчин сайдын яамныхантай хамтран хийжээ.
-“Эрх зүйт ёс” санг үүсгэн байгуулж, тэргүүнээр нь ажиллажээ. Тус сан хууль зүй, улс төр, нийгмийн ухааны салбарын дэлхийн сонгодог бүтээлүүдийг эх хэлнээ орчуулан хэвлүүлж эрдэмтэн, судлаач, оюутнуудад хамгийн эрэлт хэрэгцээтэй ховор нандин бүтээлийг нийлүүлэх болжээ.
-Ч.Өнөрбаяр “ПОПУЛИЗМ” номыг бичжээ. Уг номын зохиогч хуульч, доктор Ч.Өнөрбаяр “Популизмын гол төлөөсөөр тухайн улс орны эдийн засаг хохирдог. Эдийн засгийн төлөөсийн гол хохирогч нь жирийн иргэд байдаг” гэжээ.
Ардчилсан намын гол бодлого хуулийн төсөл боловсруулахад оролцож ирэв
-Хуульч Ч.Өнөрбаяр нь Ардчилсан намаас өргөн барьж буй бодлого, гол хуулийг боловсруулж төслийг бэлтгэж ирсэн АН-ын бодлого үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн.
-Тухайлбал, Улс төрийн намуудын тухай хуулийг өргөн барихад Ардчилсан намаас хуулийн төсөлд ирүүлсэн саналыг тусгуулах ажлыг голлон хийж байв.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллахдаа Төсвийн хөрөнгийг үр ашиг, алдаа оноо захиран зарцуулалтыг нээлттэй болгосон Шилэн дансны хуулийг УИХ-д өргөн барьж батлуулжээ. Төсвийн захиран зарцуулалт ил тод болсноор яамдын үргүй зардал багасч, авлигачдын гэмт хэрэг олны нүдэнд ил тод болов.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг шинэчлэн баталсан. Энэ нь хохирогчийг хамгаалах цогц тогтолцоо бий болгоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.
-“Оюутан цэрэг” хөтөлбөрийг анх санаачилж, орон даяар хэрэгжүүлэв.
-УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг зэрэг хашихыг хориглосон буюу “Давхар дээл” тайлах хуулийн төслийг УИХ-д 3 удаа өргөн барьжээ. Давхар дээлийн хууль хоёр ч парламент дамжин яригдсан ч батлагдаагүй. 2019 онд УИХ Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Давхар дээл” тайлах хуулийн төслөөс санаа авч Засгийн газрын 4 гишүүн нь УИХ-ын гишүүн байж болох өөрчлөлтийг оруулжээ.
-Мөн Ирээдүй өв сангийн тухай хууль, Батлан хамгаалахын багц хууль, Гамшгаас хамгаалах тухай хууль гэсэн нийт 23 хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулжээ. Тэр парламентын гишүүн биш ч хууль тогтоох байгууллагын ажилд энэ цагаас гүн гүнзгий оролцож эхэлсэн залуу хуульч болжээ.
-Ардчилсан намын 30 жилийн ойн арга хэмжээ энэ 4-р сарын 7-ны өдөр болоход Ардчилсан намын залуучуудын төлөөлөл болж оролцсон.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр У.Хүрэлсүхийн Засгийн газар “давхар дээл”-ээ тайлах ёстой хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатарыг мэтгэлцээнд дуудсан.
-Ч.Өнөрбаяр нь Ардчилсан намын гол бодлого, хуулийн төсөлд оролцож ирсний хувьд Ардчилсан залуучуудын дуу хоолой болж, УИХ-ын сонгуулийн 29-р тойрог, Хан-Уул дүүрэгт намын шийдвэрээр нэр дэвшихээр болсон.