Мөрийн хөтөлбөр

Өнөөдрийн бодит нөхцөл байдал

Авлига, мөнгө угаах гэмт хэрэг газар авч, олон улсын анхаарал татахуйц хэмжээнд хүрсний уршгаар Монгол Улс 2019 онд “Саарал жагсаалт”-д, 2020 онд “ХАР ЖАГСААЛТ”-д оров.

Эрх баригчид Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, Тариалан эрхлэлтийг дэмжих, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэг Засгийн газрын ТУСГАЙ САНГУУДЫН ХӨРӨНГИЙГ ЦӨЛМӨСӨН.

Нийтийн албаны хүнд суртал, авлига, албан тушаалын гэмт хэрэг гаарч, төрийн албан тушаал, иргэдийн татварын хөрөнгө мөнгийг дур зоргоор наймаалан, хувьдаа завших байдал газар авсан.

Шүүх, хуулийн байгууллагуудад итгэх иргэдийн итгэл улам унаж, эрх баригчдаас хараат, тэдний дарамт шахалтад ажилладаг болсон.

Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаа, авлигатай холбоотой хуулиудыг өөрчлөх замаар авлигачдыг ял шийтгэлээс мулталсан.

Хүчирхийлэл, хариуцлагагүй байдлын улмаас хүүхэд, эмзэг бүлгийн иргэдийн амь нас, эрүүл мэнд эрсдэж, хар тамхины аюул хаалга тогшиж байна.

Иргэдийн дуу хоолой ба хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хууль сахиулагчдаар дарамтлуулж байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо огцом өссөөр байхад хохирогчид шударга ёсны гадна байна.



Ардчилсан нам Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний эрх ашиг, Үндсэн хуульт ардчиллаа хамгаалан бэхжүүлж, хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгмийн зарчимд суурилсан тогтвортой хөгжлийн төлөөх баруун төвийн үзэлтэй нам юм.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас “МОНГОЛ ӨРХ ХӨГЖИЛ 2020” мөрийн хөтөлбөр / Хувь хүний хөгжил, эрх чөлөө /Дархлаатай Монгол/, Хүртээмжтэй эдийн засаг /Чинээлэг Монгол/, Эзэн Монгол, Хуультай Монгол, Аюулгүй Амгалан Монгол / хэрэгжүүлэх юм. Мөрийн хөтөлбөрт орсон “Бидний шийдэл-Хуультай Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр:

-Хууль, шүүхийн байгууллага дахь авлига, ашиг сонирхлын зөрчлийг хараат бусаар мөрдөн шалгах тогтолцоог бий болгоно. Ийм гэмт хэргийн ял шийтгэлийн бодлогыг чангатгана.

-Прокурор болон өмгөөлөгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүсдэг тэгш бус байдлыг арилгана.

-Гэмт хэргийн хохирогчийн эрхийг хамгаалах, хүний амь нас, биe эрхтэн, сэтгэл санаанд учирсан гэм хор, хохирлыг мөнгөөр нөхөн тооцох аргачлалыг хуульд тусгана.

-Хууль, шүүхийн байгууллагын албан тушаалтны ёс зүй, зан харилцаанд тавих олон нийтийн хяналтын тогтолцоог бий болгоно.

-Хууль сахиулах байгууллагын үндсэн чиг үүргийг иргэдийг дарамтлах айлгах бус аюулгүй байдлын үйлчилгээ үзүүлэхэд чиглүүлж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхэд залуусыг гэмт хэрэгт өртөхөөс хамгаалахад онцгой анхаарна.

-Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ, шаардлагатай шинэчлэлийг хийж, зохисгүй үр дагаварыг арилгах арга хэмжээ авна.

-Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, гэр бүл, сургуулийн орчинд хүүхдийн эрхийг хангах, ажлын байран дахь бэлгийн дарамттай тэмцэх тогтолцоог боловсронгуй болгоно.

.....................................................

-Төрийн алба зарсан “60 тэрбум”, иргэдийн боломжийг хулгайлсан “ЖДҮ” улс төрчид, авлига, сонирхлын зөрчилд орооцолдож хууль зөрчсөн албан тушаалтнуудад нам харгалзахгүй хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

-Авлигатай тэмцэх тэмцлийг эрчимжүүлж, төрийн өндөр албан тушаалтны зарлага болон орлогын албан татвар төлөлтийг ил болгож, уялдуулан хянадаг тогтолцоог бүрдүүлнэ.

-Улс төрийн нам ба санхүүжилтийн ил тод байдлыг тогтоох чиглэлээр эрс шинэчлэл хийнэ.

-Авлига, албан тушаалын гэмт хэрэг, хууль бус шийдвэрийн улмаас төрд, иргэдэд учирсан хохирлыг барагдуулдаг болно.

-Төрийн албаны удирдах албан тушаалтны тоог бууруулж, дарга нарын тансаглалыг таслан зогсооно.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намын “МОНГОЛ ӨРХ ХӨГЖИЛ 2020” мөрийн хөтөлбөрт орсон “Бидний шийдэл-Хуультай Монгол” хөтөлбөр хэрэгжсэнээр:

-Хүн бүр ажил, албан тушаалаасаа үл хамаарч хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шударга Шүүхтэй болсон байна.

-Мэргэжлийн, хүртээмжтэй, цахимжсан Нийтийн албыг бэхжүүлэх цогц шинэчлэл хийсэн байна.

-Иргэн нь иргэний бүртгэл, нийгмийн даатгал, эрүүл мэнд, татвар зэрэг төрийн үйлчилгээг нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж харгалзахгүйгээр авах журмыг тогтооно.

-Аж ахуй эрхлэх, үйлдвэрлэлийг дэмжихэд холбогдох хууль, дүрэм, журмыг тогтвортой, ойлгомжтой байх хууль зүйн цогц шинэчлэл хийнэ.

-Худалдаа, бизнесийн маргааныг үр ашигтай, шуурхай шийдвэрлэх шүүхийн бус тогтолцоог улам бэхжүүлж, шүүхэд өрсөлдөөн үүсгэнэ.

-Татвар, төрийн хяналт шалгалтыг (мэргэжлийн хяналт) иргэн, хуулийн этгээдэд зөвлөх, боломж олгох, дэмжих чиглэлээр шинэчлэн зохион байгуулна.

Иргэд, аж ахуйн нэгжийн төрөөс авах үйлчилгээг бүрэн цахим хэлбэрт шилжүүлнэ.

Үр дүн

-Иргэний эрх, эрх чөлөөг хамгаалж, хөгжлийг дэмжин, авилгаас ангид ажиллах чадавхтай Засгийг байгуулна.

-Хүн бүр ажил, албан тушаалаасаа үл хамаарч хуулийн өмнө хариуцлага хүлээдэг шударга Шүүхтэй болно.

-Мэргэжлийн, хүртээмжтэй, цахимжсан Нийтийн албыг бэхжүүлэх цогц шинэчлэл хийнэ.

-Эрх мэдэлтнүүдийг биш иргэдийг хамгаалдаг Хууль хяналтын тогтолцоо бүрдэнэ.


АН - Монгол Өрх - Хөгжлийн Хөтөлбөр 2020.pdf